Хээрийн нөхцөлд амжилттай мэс засал хийлээ

       2018 оны 12-р сарын 7нд Дорнод аймгийн Петро-Чайна Дайчин тамсаг компаны 19-р талбайд ажилладаг 29 настай  Б  нь умайн гаднах жирэмслэлтийн улмаас хэвлийн хөндийд их хэмжээний хурц  цус алдаж улмаар шокын байдалтай байсан өвчтөнд БОЭТ-н О.Одсүрэн ахлагчтай мэс заслын баг хурдан шуурхай, яаралтай тусламж үзүүлж зөөвөрлөх боломжгүй байсан учир хээрийн нөхцөлд газар дээр нь мэс засал эмчилгээ хийж амь насыг нь аварлаа.

     

      Эрдэнэт хүний амь насыг  аварсан эх барих эмэгтэйчүүдийн эмч О.Одсүрэн, Н.Ундармаа, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Саруултөгс, Ө.Энх-ундрал, хагалгааны сувилагч Б.Жовд, мэдээгүйжүүлгийн сувилагч Т.Отгонбаяр нартаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.