Сайн дурын идэвхитэн бэлтгэх сургалт зохион байгууллаа

        Сүрьеэ өвчнийг бууруулах төсөл арга хэмжээний багцын ажлыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн 13 сум, Хэрлэн сумын 10 багын иргэдэд сайн дурын идэвхитэн бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад сумдаас 15, багаас 19 иргэн оролцож сайн дурын идэвхитэн боллоо.

       Сүрьеэ бол хэнийг ч ялгаварлахгүйгээр агаар дуслын замаар дамжин халдварладаг өвчин учраас сайн дурын идэвхитэнүүдийг бэлтгэснээрээ иргэдийн ахуйн ариун цэврийг сайжруулахад хувь нэмрээ оруулж ил задгай нус цэрээ хаяхгүй байх, зөв ханиаж найтаах мэдлэгийг олгох, сүрьеэгээр өвчлөөд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн эмчилгээний үр дүнг сайжруулснаараа бусдад халдвар тараахаас сэргийлэх зэрэг нийтийг хамарсан ухуулга сурталчилгааг хийн сүрьеэгийн өвчлөлийн тархалтыг бууруулахад үнэтэй хувь нэмрийг оруулах юм.

       Нийгмийн сайн сайхны төлөө иргэний зориг гарган САЙН ДУРЫН ИДЭВХИТЭН болсон Та бүхэндээ амжилт бүхний дээдийг хүсье

БОЭТ захиргаа