Эмгэг судлалын тасаг чанарын гадаад үнэлгээнд хамрагдаж, хангалттай үнэлэгдлээ.

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн дэргэдэх Эмгэг судлалын лавлагаа лаборатори нь эмгэг судлалын тусламж үйлчилгээ болон лабораторийн шинжилгээ, оношилгоонд стандартын дагуу хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийн дагуу 2018 онд Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасгийн чанарын гадаад үнэлгээг 2 дахь удаагаа зохион байгууллаа.

Энэхүү үнэлгээг эмгэг судлалын шинжилгээний протокол бичилтийн үнэлгээ, оношилгооны үнэлгээ, техник гүйцэтгэлийн үнэлгээ чиглэлээр хийсэн бөгөөд нэгдсэн үнэлгээгээр Дорнод аймгийн БОЭТ нь протокол бичилтийн үнэлгээ 87% хангалттай, амьд сорьцын шинжилгээний оношилгооны үнэлгээ 88% хангалттай, эсийн шинжилгээний оношилгооны үнэлгээ 92% хангалттай гэж үнэлдэгдсэн байна.