Нярайн тусламжид шинэ технологи нэвтэрснээр нярайн нас баралт буурч байна

Монгол улс мянганы хөгжлийн зорилтод хүрэхийн тулд нялхсын эндэгдлийн зонхилох шалтгаан болсон нярайн эрт үеийн  эндэгдэлийг бууруулах зорилтыг дэвшүүлсэн.

Манай улсад  2014 оноос эхлэн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, дутуу нярайн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи СРАР, сурфактант эмчилгээг нэвтрүүлсэн ба манай эмнэлэг сүүлийн 2 жилийн хугацаанд эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

Нийт төрөлтийн 2,4 орчим хувийг дутуу төрөлт эзэлж , дутуу төрсөн нярайн 50 орчим хувь нь  нярайн амьсгалын дистресс хам шинж эмгэгийн улмаас эмчлэгддэг бөгөөд 80% нь СРАР эмчилгээгээр, 20% нь сурфактант эмчилгээ хийн 2018 оны байдлаар 20 хүүхэд амь тэнссэн байдлаас гарч ээж аавтайгаа  эсэн мэнд бойжиж байна.

Эмчилгээний үр дүнд БОЭТ-ийн  дутуу  нярайн эндэгдэл эрс буурч эндэгдлийн түвшин  1,8 промил байгаа ба улс аймгийн түвшнээс 4,5 дахин бага байгаа юм.