Олон улсын стандартыг хангасан хагалгааны өрөөтэй болно

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дэмжлэгтэй 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 600 сая төгрөгний өртөг бүхий мэс заслын хагалгааны 2 өрөөг вакум орчин бүхий олон улсын стандарт хангасан байдлаар засварлах ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай хийгдэж байна.

Мэс заслын хагалгааны өрөөг вакум орчин бүхий болгож засварласнаар халдвар хамгааллын нөхцөл сайжирч, шархны эдгэрэлт түргэсэх сайн талтайгаас гадна орон нутагт хийдэггүй өрдөр өртөгтэй мэс заслууд болох үе солих хагалгааг хийх нөхцөл бүрдэж байна.