Яаралтай түргэн тусламжийн автомашины жолоочид ажлын байран дээр нь ирж талархал илэрхийллээ

XVII жарны “Урвуулагч” хэмээгч Шороон гахай жилийн босгон дээр буюу 2019.02.04-ний өдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон аймгийн удирдлагууд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн автомашины 6 жолоочид ажлын байран дээр нь ирж талархал илэрхийлэж тус бүр 100,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.