Ахмад эмч С.Цэрэндулам түүний гэр бүлээс мэдрэлийн тасагт хандив өглөө

      Мэдрэлийн тасаг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан ахмад эмч С.Цэрэндулам түүний гэр бүлийнхэн  тус тасагт хэвтэн эмчлүүлэгчдэд зориулан эмнэлгийн зориулалтын 10ш ширээтэй ор, шүүгээний хамт хандивлалаа. Хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн тав тухтай орчинг  бүрдүүлэхэд тусалсан ахмад эмчийнхээ гэр бүлд талархалаа илэрхийлье.