Талархал илэрхийлье

          “Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд” фэйсбүүк группын гишүүдийн санаачлан зохион байгуулсан “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЬЕ” 7 хоногийн сайн үйлсийн аяны хүрээнд Хүүхдийн тасгийн хүлээлгийн танхимыг тохижуулахад 251 хүн нэгдэж 1.943.700 төгрөг цугларчээ. Хүүхдийн хүлээн авах тасгаар хоногт дундажаар 50-60 хүүхэд, амралтын өдрөөр 100 гаруй хүүхдүүд үйлчлүүлдэг бөгөөд өвдөж шаналсан хүүхдүүдийг хэсэгхэн хугацаанд ч гэсэн өвчнөө мартаж тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн Та бүхэндээ баярлалаа.

         Энэхүү аяныг санаачилсан болон ажил хэрэг болгож зохион байгуулсан, сайхан сэтгэл өвөрлөн аянд нэгдсэн, сэтгэл зүрхээрээ хамт байж, чадах зүйлээ  хийж туслан оролцсон бүх хүмүүстээ БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хамт олон, үйлчлүүлэгч бяцхан хүүхдүүдийнхээ өмнөөс  талархал илэрхийлье.

 

Та бүхний хийж буй сайн үйлсийн аян улам бүр дэлгэрэх болтугай.