Утсаар болон цахимаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд үргэлжлүүлэн хүргэж байна.

        Эмнэлэг халдварын өндөр эрсдэлтэй орчин тул иргэдийн төвлөрлийг сааруулах зорилгоор утсаар болон цахимаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээг 11 дүгээр сарын 23-ны өдрөөс нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэ хугацаанд өвчний зовиур шаналгааг бууруулах, жирэмсэн, төрсний дараах асуудлууд, 13А маягтаар дээд шатлалын эмнэлэгт үзүүлэх, эрүүл мэндийн хуудас бөглүүлэх, зарим төрлийн өвчин эмгэгийн үед төрөөс зардлыг нь хариуцан олгодог эмээ хэрхэн үргэлжлүүлэн авах зэрэг асуудлуудаар 160 иргэнд зөвлөгөө, мэдээллийг хүргэжээ.