Гэнэтийн бэлэг хүлээн авлаа

      Өчигдөр бид гэнэтийн бэлэг хүлээн авлаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд эмнэлгийн ажилтнууд нялх үрсээ баярлуулах нь бүү хэл тэврэх завгүй л ажиллаж Коронавируст халдвартай тэмцэж байна.

      АНУ-ын Samaritan’s Purse Есүсийн итгэгчдийн сайн дурын байгууллагаас цар тахалтай тэмцэн ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын хүүхдүүдийг баярлуулах зорилгоор бэлэг илгээснийг бид хүлээн авлаа.

Бэлгээ задлаад хүүхдүүд маань ямар их баярлаж байгааг нь эцэг, эхчүүд бид хараад хэсэгхэн хугацаанд ч гэсэн аз жаргалаар бялхав.

Бидний бяцхан үрсийг баярлуулан хайр түгээсэн Танай байгууллагын хамт олонд чин сэтгэлээсээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ