“ЦАХИМ” СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

ДОРНОД АЙМГИЙН БОЭТ-өөр ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА БҮХНИЙГ “ЦАХИМ” СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.
БОЭТөвөөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд тулгуурлан эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх, шийдвэр гаргагч бодлого боловсруулагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах зорилгоор “Сэтгэл ханамж”-ийн судалгааг зохион байгуулдаг.
Сэтгэл ханамжийн судалгааг иргэдэд хүртээмжтэй, хялбар байлгах үүднээс Амбулаториор үйлчлүүлэгч, Хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн “ЦАХИМ” судалгааны асуумжийн QR кодыг хэвлэн гаргаж БОЭТөвийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт мөн БОЭТөвийн албан ёсны цахим хуудсанд байршуулж байна. Иймд иргэд та бүхэн “Сэтгэл ханамж”-ийн судалгаанд идэвхитэй хамрагдана уу.
ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА