Манай эмнэлэг 2022 оны төлөвлөгөөндөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба хариуцлагын асуудлыг чухалчилж, зорилтот жил болгон зарлаад байна. Энэ ажлын хүрээнд МҮЭХ-ны Хөдөлмөр, сургалт, судалгааны төвөөс БОЭТ-ийн удирдлагын баг, ажил олгогчдод сургалт зохион байгууллаа.
Зорилтот жилийн ажлын хүрээнд 4-р сарын турш эмнэлгийн хэмжээнд аян өрнүүлж, ХАБЭА-н удирдлагын тогтолцоог сайжруулах, ажлын байрны орчин нөхцөл, эрсдэл, аюулгүй байдлын менежмент сайжруулах олон арга хэмжээг төлөвлөж байна.