“БИ СУВИЛАГЧ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар 21 аймгаас анх удаа сувилагчдын нийгмийн баталгааг дэмжиж орон сууц худалдан авахад нь бодит хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Би сувилагч” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж, эхний гурван байранд шалгарсан сувилагч нарт 20,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг билээ. Энэхүү уралдаанд өөрийн мэргэжлийн ур чадвар, эрдэм мэдлэгээ дайчлан оролцож гуравдугаар байр эзэлсэн Гэмтэлийн тасгийн сувилагч Б. Мягмарнаран болон шилдэгт шалгарсан сувилагчнартаа нийт хамт олныхоо өмнөөс баяр хүргэе.