БОЭТ-ийн ажилтнуудын 9-16 насны хүүхдүүдэд үзлэгт хамрууллаа

Байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл шинэчилсэн зохион байгуулалттайгаар байгуулагдаж ажиллаж эхэлсэн бөгөөд “Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр”-г тохиолдуулан анхны үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

БОЭТ-ийн ажилтнуудын 9-16 насны хүүхдүүдэд Сэргээн засах эмчийн нуруу, тулгуур эрхтний үзлэгт хамруулан, нурууны өвчнөөс сэргийлэх зөв дадал хэвшлийн талаарх мэдээллийг өглөө. Үзлэгт нийт 22 хүүхэд хамрагдсанаас 8 нурууны муруйлтыг бүтэн биеийн үзлэгээр оношлон, рентген шинжилгээгээр оношийг баталгаажуулсан үүнээс 6 хүүхдэд сээр нурууны муруйлт, 2 хүүхдэд бүсэлхий нурууны муруйлт үүссэн байна. Нурууны муруйлт оношлогдсон хүүхдүүдийг булчин суллах иллэг, бариа засал, дасгал, цахилгаан эмчилгээнд хамруулж эхлээд байна.

Хүүхдийнхээ хамгаалуулах эрхийн төлөө эрүүл мэндэд нь цаг гарган үйлчлүүлсэн ажилтнууд, Үзлэг зохион байгуулахад цаг заваа гарган ажилласан Сэргээн засах, Дүрс оношилгооны тасгийн хамт олонд баярлалаа.

БОЭТ-ийн ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ