“Laboratory Medicine Congress and Exhibition” олон улсын 58 дахь удаагийн хуралд оролцлоо.

      БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “Laboratory Medicine Congress and Exhibition” олон улсын 58 дахь удаагийн хуралд БОЭТ-ийн Дотрын тасаг, гемодиализийн сувилагч Р.Наранцэцэг нарын “Бөөрний архаг дутагдалтай гемодиализ эмчилгээнд ордог үйлчлүүлэгчдийн цус багадалтын эмчилгээний байдал” илтгэл хэлэлцэгдлээ. Тус хуралд Дотрын тасгийн их эмч Б.Ням, гемодиализийн сувилагч Р.Наранцэцэг сүрьеэ тасгийн сувилагч Б.Дэлгэрмаа  нар оролцлоо.