Сумын эрүүл мэндийн төвийн сувилагчдыг дадлагажуулан сургалаа

         Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлаар батлуулсан Сумын эрүүл мэндийн төвийн сувилагчдын дадлага сургалтын хуваарийн дагуу  сумын эрхлэгч нартай тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 4 сараас  10 сарын хооронд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхэд, дотор, эрчимт эмчилгээний тасгуудад сувилагчдыг дадлагажуулан сургах ажлыг зохион байгууллаа.

     Тус дадлага сургалтын зорилго нь Сувилахуйн түүх хөтлөлт, тоног төхөөрөмжийг ажиллуулж сурах, уян зүү тавих, уян зүүний хяналт болон яаралтай тусламж үзүүлэх зэрэг гардан ажилбаруудыг хийж сурахаас гадна шинэ санаа, шинэ туршлагаас суралцаж ажлын байрандаа нэвтрүүлэх байлаа.

   Энэ хугацаанд Баянтүмэн, Чойбалсан, Чулуунхороот сумдын 6 сувилагч хүүхэд, дотор, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний  тасаг дээр дадлага хийлээ.