Урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

         Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн тус төвийн төрөлжсөн мэргэжлийн /дотор, мэдрэл, гэмтэл, шүд, эхо-гийн / эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийлээ. Үзлэгт давхардсан тоогоор 166 хүн хамрагдаж, дотрын өвчлөлөөр хоол боловсруулах замын өвчлөл, бөөр, шээс дамжуулах замын өвчлөл илүү зонхилон тохиолдож байна.

         Мэдрэлийн өвчлөлөөр толгойн архаг өвдөлт, мэдрэл сульдал, уналт таталттай өвчнүүдийг үзэж зөвлөгөө өгсөн байна.

       Гэмтлийн эмчийн үзлэгээр толгой, нуруу, мөчдийн гэмтлийн дараах үлдэц өөрчлөлт, мөрний болон том үений артроз, мэдрэлийн шалтгаант өвдөлт зонхилж байна.

         Шүдний эмчийн үзлэгээр 22 хүний өвчтэй 25 шүдэнд эмчилгээ хийв.

        Үүнд: шүд ломбодох 18, шүд авах 6, шүдний чулуу түүх 2 хүнд хийх зэрэг тусламж үйлчилгээг үзүүллээ. Тус үзлэгийг зохион байгуулсан хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.