Батламж гардууллаа

         Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн санаачлага дэмжлэгтэйгээр, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран  хэрэгжүүлж буй “ Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот ” болох зорилтын хүрээнд Хэрлэн сумын  4-р цэцэрлэгт 2017 оны 10 сарын 29-нээс 12 сарын 08 хүртэл хүүхдийн шүдний эмч Б.Оюун-Эрдэнэ, сувилагч Э.Нарантуяа нар ажиллаа.

       Нийт 207 хүүхдүүд үзлэгт хамрагдаж, 126 шүд цоорох эмгэгтэй  хүүхдүүдээс 112 (91.2%) хүүхдийг эмчлэн эрүүлжүүлснээр “Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” батламжаа гардан авлаа.

       Тус цэцэрлэг нь Хэрлэн сумын хэмжээнд энэхүү батламжийг гардан авсан  6 дахь цэцэрлэг болж байна.