“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2-р шат эхэллээ

        Монгол улсын Засгийн газраас 2017 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2-р шат 4 дүгээр сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр орон даяар нээлтийн үйл ажиллагаа хийлээ.

       Уг хөтөлбөрөөр 15-39, 65-аас дээш насны иргэдийн дунд хепатит вирусийн халдварыг  илрүүлэн эмчлэн эрүүлжүүлэх гол зорилготой.

        Нээлтийн үеэр иргэдийн дунд элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээ, хэвлийн ЭХО оношилгоо хийн вирусын эмчилгээ хариуцсан эмч нар зөвлөгөө өглөө.  Мөн эмийн сангууд элэгний С вирусийн эмчилгээний эмийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн байна.