Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

      Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжлүүлэх жил, аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар албан даалгаврын хүрээнд охидын эрүүл мэнд, сургалт мэдээллийн “Аз жаргал төв”-д эрүүл мэндийн үзлэг оношилгоо, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Д.Должин, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Гэрээнд тусгагдсны дагуу БОЭТ-ийн халдвартын эмч нар Даваа, Лхагва, Баасан гарагуудад 15:00-17:00 цагийн хооронд хуваарийн дагуу үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгч ажиллана.