“Шүд эрүүл бол бие эрүүл”

       Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн шүд цоорох өвчний үзүүлэлтүүд дорвитой сайжрахгүй байгаа нь иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас тэдэнд шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдлийн улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмд харилцах өдөр тутмын идэвхи алдагдаж, амьдралын чанар буурахад хүргэж байгаа нь эрүүл аж төрөх ёсны мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

        Шүд, амны хөндийн эрүүл мэндээ хянаж сайжруулах, хоол хүнсний зүйлээ зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болоход анхаарч цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан “Амны хөндийг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт сургалтыг эрүүл мэндийн ажилтнуудынхаа дунд зохион байгуулж байна.