Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж гаднах орчиноо цэвэрлэлээ

        Хэрлэн сумын Засаг даргын А/247, А/248 дугаар захирамж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захиралын А/51 дүгээр тушаалаар тус байгууллагын ажилтан, албан хаагчид энэ сарын 20-22-нд байгууллагын эргэн тойрны 50 метр газар, хойд талаараа 1000 айлын дэлгүүрийн хашаанаас зүүн тийш, Есүсийн сүмээс баруун тийш төв зам дагуу, урд талаараа хүүхдийн больницийн баруун талаас урагшаа Хэрлэн гол, Есүсийн сүмийн баруун талаас Хэрлэн гол хүртэл талбайн ногоон байгууламжийн хогийг цэвэрлэж, зэрлэг, шарилжийг зулгааж, элс, чулууг түүж цэвэр, цэмцгэр орчинг бүрдүүлэн ажиллаа.

        Их цэвэрлэгээнд 24 тасаг, нэгж, албадын 221 ажилтан, эмч, мэргэжилтэн гарч, 3 га газрын хогийг цэвэрлэж, явган хүний замын элс шороог шүүрдэж, 24 бухал шарилж, зэрлэг зулгаасан байна.

,