“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж эхэллээ

         БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийтдээ МУ-ын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамжийг нийлүүлэгдсэн.

       Уг төсөл хэрэгжсэнээр салбарын мэдээллийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, үйлчлүүлэгчдийн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

       2018 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс цахим эрүүл мэндийн “E-Health” програм хангамжийн боловсруулалт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллаж буй “Метронэтворкс” ХХК нь тус төв-д ажиллаж товлолт цаг олголт, амбулаторийн үзлэг, үйл онош, лабораторийн хэсгүүдэд амжилттай нэвтрүүлж  амбулаторийн үзлэг, эмчилгээний үйл явцыг түргэсгэж үйлчлүүлэгчдээс талархал хүртэж эхлээд байна.

Одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлэх хэсгийн мэдээллийн цахимжилтын ажил эхлээд байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан цахимжуулалтад бүрэн шилжихээр хамтран ажиллаж байна.