“Сүрьеэгүй гэр бүл” гар зургийн уралдааны дүн гарлаа

     “Дэлхийн мисс – 2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаагийн үүсгэн байгуулсан ЭНХРИЙ ЭРДЭНЭ сангийн санаачлагаар улсын хэмжээнд зохион байгуулж буй “Сүрьеэгүй гэр бүл” гар зургийн уралдааныг дорнод аймагт сүрьеэ өвчнийг бууруулах төслийн хүрээнд иргэдэд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мессеж хүргэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

       Уралдаанд нийт 5 зураг ирнээс  1 дүгээр байрт 8 дугаар сургуулийн 6а ангийн сурагч Ц.Билгүүн,

2 дугаар байрт Фловер сургуулийн 5а ангийн сурагч Б.Толун,

3 дугаар байрт мөн сургуулийн 5а ангийн сурагч Б.Номун

нар шалгарсан бөгөөд уг зурагнуудыг Улаанбаатар хотод ЭНХРИЙ ЭРДЭНЭ сангийн дараагийн шатны шалгаруулалтад хүргүүлэв.

Оролцогчиддоо амжилт хүсье!