Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Хүүхдийн шилдэг эмч”-тэй боллоо

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөнд хүүхдийн тасгийн зөвлөх эмч П. Баярмаа оролцож хамт олноо зөв удирдан зохион байгуулж хүүхэд, нялхасын эндэгдлийг улс, аймгуудын дундажаас доогуур түвшинд барин ажилласан амжилтаараа Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Хүүхдийн шилдэг эмч”-ээр шалгарлаа.

Манай эмнэлэгт нялхасын эндэгдэл 2018 онд 1000 амьд төрөлтөд 1.2 промилл бүртгэгдсэн нь улсын дундажаас 7.8 промиллээр, 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2.9 промилл байгаа нь урьд оны мөн үеэс 4.1 промиллээр буурсан, улсын дундажаас 14.2 промиллээр буурсан үзүүлэлттэй байгаа нь хүүхдийн тусламж үйлчилгээний чанар сайн байгаагийн бодит илрэл юм.

Хүүхдийн тасгийн зөвлөх эмч П.Баярмаа болон тасгийн хамт олонд нь амжилт бүтээл бүхний дээдийг хүсье.