Эмч нарын эгнээг 8 эмчээр өргөжүүллээ

2018 онд шинээр 8 эмч үндсэн мэргэжлийн сургалтаа дүүргэж чих хамар хоолой, нүд, гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, дүрс оношилгоо, дотор, хавдар судлалаар тус бүр 1 эмч мэргэшин бидний эгнээнд нэгдлээ. Мөн төрөлжсөн мэргэжил эзэмших сургалтад эмэгтэйчүүдийн хавдар, эмэгтэйчүүдийн ЭХО, шээс ялгаруулах замын мэс засал судлал, тархины судасны доплерографи, эс судлал, хүүхдийн эрчимт эмчилгээ, хүүхдийн мэдрэл судлалын чиглэлээр 7 эмч суралцсан бол мэргэжил дээшлүүлэх сургалтад халдварт өвчин судлалаар 1 эмч амжилттай суралцан төгсжээ.

Эмч нарынхаа цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсч байгууллагын зүгээс пульсоксиметр гардуулан өглөө.