Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт сургалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Сэргээн засах төв”-ийн эмч Б.Ундрам, хөдөлгөөн засалч Х.Урансарнай, Б.Цолмонтуяа нар тархины саа саажилттай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт  “Мэдрэхүй” болон “Тоглоомын аргаар хүүхдийг хэрхэн сэдээх арга” сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 15 эцэг эхийн төлөөлөл оролцож  гарын доорх материал ашиглан эмчилгээнд хэрэглэгдэх тоглоом хийлгэж сурган,  санал солилцон хамтран ажиллалаа.