Цаг үеийн байдлын талаар сургалт зохион байгууллаа

          Томуу, томуу төст өвчний тархвар зүйн 3 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11.8%, аймгийн  хэмжээнд 6.1%,  Хэрлэн сумын хэмжээнд 6%, сумдын үзлэгийн 8.2%-д томуу, томуу төст өвчлөл бүртгэгдсэн нийт тохиолдлын 93.3%-ийг  0-15 хүртэлх насны хүүхэд, үүнээс 74.9%-ийг 0-2 хүртэлх насны хүүхэд эзлэн , томуугийн дэгдэлт тууштай буурахгүй, томуугийн А хүрээний H1N1 дэд хэв шинжийн вирус зонхилон оршиж цаашид нэмэгдэх хандлагатай байна.  

         Мөн түүнчлэн Улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд  “Хүүхдийн эрэмблэн ангилалт, яаралтай тусламж”, “Улаан бурхан өвчний эмнэл зүй, оношилгоо эмчилгээ”, “Менингококкийн халдвар” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламж, хүүхэд, халдвартын тасгийн эмч нар болон ӨЭМТ-ийн нийт 25 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.