АХА тэмцээн зохион байгууллаа

        Эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлагыг сайжруулах, үйлчлүүлэгчээ сонсох замаар үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг сайжруулах 45 хоногийн аяны хүрээнд эмч нарынхаа дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

          Тэмцээнд 48 эмч оролцсоноос МЭЭТ их эмч Ө.Энх-Ундрал тэргүүн байр, Цусны  төвийн эрхлэгч эмч С.Дэлгэржаргал дэд байрыг эзэлж мөнгөн шагналаар шагнагдлаа. Мэдлэг оюун, авхаалж самбаагаа дайчлан оролцсон нийт эмч нартаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

БОЭТ-ийн захиргаа