Талархал илэрхийлье

       Дэлхий дахинд коронавируст халдвар эрчимтэй тархаж өвчлөлийн батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэн эмнэлгүүд бэлэн байдлаа ханган бололцоогоороо л нөөц бүрдүүлж буй энэ цаг үед Дорнод аймгийн УЗХорооноос 30 ширхэг хөнжил, ЕБС-ийн 1991 оны 8 дугаар анги, 1993 оны 10 дугаар анги төгсөгчдөөс 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 48 ширхэг амны хаалтыг аймгийн ОБК-т хандивласныг БОЭТ-д хүлээн авлаа.

     Цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч эмнэлгийн ажилтнууд болон бидний ажиглалтад тусгаарлагдаж буй иргэдэд шаардлагатай зөөлөн эдлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивласан Та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.
БОЭТ захиргаа