Хайртай үрсээ халдвараас хамгаалъя

        БОЭТөв нь жил бүр ЭАҮЭНХороотойгоо хамтран хүүхдүүддээ бэлэг бэлтгэн хүргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд амттангаас илүүтэйгээр тэдний хөгжил, эрүүл мэндэд нь тустай зүйлсийг /хүүхдийн жүжгийн болон циркийн тасалбар, хүүхдийн шүдний оо, сойз зэрэг/ бэлгийн бүтцэд оруулдаг боллоо.

        Энэ удаа коронавируст халдвараас /COVID – 19/ -аас хайртай үрсээ хамгаалах, эрсдэлээс сэргийлэхийн тулд гараа угаагаад маскаа зүүгээрэй, аарцаа уугаад дархлаагаа дэмжээрэй, амттангаа амтлаад баяраа мэдрээрэй, хайртай бүхнээ халдвараас хамгаалья гэсэн утгаар энэхүү бэлэг бэлтгэлээ.