#Хариуцлагатай иргэн аянд нэгдэж орчноо цэвэрлэлээ

      Дорнод аймгийн ИНБ-уудын зөвлөлөөс “Орон нутгийн хөгжилд Эмэгтэйчүүдийн манлайлал 2020” клубын ажлын хэсгийн гишүүдийн санаачилгаар эхлүүлсэн #Хариуцлагатай_иргэн аянд БОЭТ-ийн ажиллагсад нэгдэж байгууллагынхаа орчин тойрныг 2020 оны 8 сарын 6-ны өдөр  цэвэрлэлээ.

        Тус цэвэрлэгээнд  147  ажилтан байгууллагынхаа эргэн тойрныг болон усан сан, зүүн амбулаторийн пудволын цонхны нүхэн дэх хог, хог хаягдлын хашааны орчин тойрныг тус тус цэвэрлэж хогоо ачууллаа.

         Халдвартын тасгийн эргэн тойронд байгаа хог нь тус тасагт их засварын ажил хийгдэж байгаа, мөн төв корпусын баруун хойд болон урд талд байгаа хог болон нурсан цемент нь ариутгалын тасгийн их засварын үйл ажиллагаатай холбоотойгоор одоогоор засаж сэлбэх боломжгүй байна. Уг эвдрэл, гэмтлийг засварын ажил дууссаны дараа засаж сэлбэгдэх юм.

БОЭТ- Захиргаа