Талархал

Дорнод аймгийн 1-р 10-н жилийн (тухайн үеийн нэршлээр) сургуулийн Л.Ичинхорлоо багштай 1994 оны 8е, 1996 оны 10б ангийн төгсөгчид, тэдний төлөөлөл Д.Эрдэнэбат, Т.Сарнайцэцэг нар хүүхдийн төлөө сайн үйлс хийх зорилготойгоор хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай 2020 оны 3 дугаар сард ирж танилцаад, ярилцаж байсан бол өнөөдөр тус тасгийн хүлээлгийн хэсгийг бүрэн засварлаж тохижуулан хүлээлгэн өглөө.

Хүүхдийн тасгийн хүлээлгийн өрөөг өмнө нь “Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд” фэйсбүүк группын админ В.Наранжаргал хэсэг эмэгтэйчүүдийн хамт засварлан тохижуулж сайхан орчинг бүрдүүлж өгсөн бол энэ удаад тус өрөөг томсгон хажуугийн өрөөтэй нийлүүлж хүлээлгийн заал байдлаар бүрэн засварлаж, нэмэлт тохижилт хийснээр хүүхдэд ээлтэй, тохилог, саруул орчин бүрдсэнд талархаж байна.