Талархал

         Өнөөдөр Дорнод аймагт маань Коронавируст халдварын 246 тохиолдолд бүртгэгдэж нийт халдвар авсан иргэд 4401 боллоо. БОЭТ-д 471 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1 нь нэн хүнд, 25 хүнд, 148 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.
Биеийн байдал нь хүндэвтэрээс нэн хүндэд үнэлэгдэж байгаа иргэдийн амьсгалыг нэмэлт хүчилтөрөгчөөр дэмжин амьсгалуулснаар тархи, зүрх, бөөр гэх мэт амин чухал эрхтэнүүдийн үйл ажиллагааг ч мөн дэмждэг.
Эрчимт эмчилгээний өрөөнд тусламж авч буй хүмүүсд эмнэлгийн ханын системээрээ хүчилтөрөгчийг дамжуулан өгч байгаа бол энгийн тасгуудад хэвтэн эмчлүүлж байгаа уушгины хатгалгаатай өвчтөнүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаас хүчилтөрөгчийг өгч байна.
ЭМЯ, АЗДТГ, сайхан сэтгэлт иргэдийн хандив тусламжаар манай эмнэлэгт 23 хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын дэмжлэг үзүүлэн нийт 54 аппаратаар эмнэлгийн тусламжийг үзүүлж байгаа боловч хүрэлцээ муутай байсаар…., аппаратууд 24 цагийн туршид тасралтгүй ажилласаар л….
Мөн өдөртөө шинээр илэрч буй халдвартай иргэдээс эрсдэлт бүлгийн архаг хууч эмгэгтэй, өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, биеийн байдал нь хүндэрсэн иргэдийг эрэмбэлэн, татан авалтын 2 багаар тасралтгүй зөөвөрлөж байна.
Орон нутагт халдварын нөхцөл байдал хүндэрсэн цаг үед бидний үйл ажиллагаанд ус, агаар мэт нэн чухал хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 1 ширхэг, 1 сая төгрөгний шатахууны талоны дэмжлэг үзүүлсэн Петровис ХХК-ийн Дорнод салбарын хамт олондоо чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

                               БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРГАА