ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МАНАЙ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАА

МУ-ын ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С. Энхболд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь БОЭТ-д ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, тулгамдсан асуудлуудтай танилцлаа.

Манай эмнэлгийн зүгээс ковидын тусламжид нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг нэн тэргүүнд бариулах, ковидын халдварт өртсөн жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламжийн чанарыг дээшлүүлэн хүртээмжийг нэмэгдүүлж хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэвтүүлэх орны тоог нэмэгдүүлэх, унтуулгын болон амьсгалын аппаратны хангалтыг сайжруулах шаардлагатай байгаагаа танилцуулж дэмжлэг авах боллоо.

Сайд С. Энхболд 200 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явц, ангиографийн лабораторын засварын ажил, хамгийн сүүлд суурилагдсан хоол боловсруулах замын оношилгооны уян дурангийн үйл ажиллагаатай танилцаж эмнэлгийн тусламж үйлчилгээнд дутагдалтай байгаа 5 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн аппаратыг гардуулан өглөө.

БОЭТ-ийн захиргаа