Анх удаа нурууны хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийлээ

       Дорнод аймаг дахь БОЭТ –ийн Гэмтэл согогийн тасгийн хамт олон орон нутагт анх удаа нурууны хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийлээ. Мэс заслын багийг гэмтлийн мэс засалч их эмч Т.Лхагважав ахлан, гэмтлийн тасгийн эрхлэгч мэс засалч эмч Т.Энхтулга, мэс засалч эмч Э.Эрдэнэбаяр, мэс заслын сувилагч Б.Батцэцэг Мэдээгүйжүүлэгч эмч С.Дэлгэржаргал, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа хагалгааны рентген техникч Ч.Батцэцэг, үйлчлэгч Н.Алтанцэцэг нар ажиллалаа.