Групп хурлаар орох иргэд:
- Пүрэв гаригт 13.00 цагт цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирнэ.
- Өрхийн эмч болон БОЭТ-ийн кабинетийн эмч нар хурлаар орох картыг журмын дагуу гүйцэт бичиж ХБИАХ бага эмчид /103 тоот/ лхагва гариг бүрийн 12 цагаас өмнө өгсөн байна. Өгсөн картын дарааллын дагуу иргэдийн нэрсийг дуудаж хуралд оруулна.
- Өрхийн эмнэлэгээс хуралд орох хүмүүс 13 цагт, кабинетаас хуралд орох хүмүүс 15.00 цагт амбулаторт ирсэн байна.
- Үнэгүй эмийн бүртгэл , акт сунгалт, жирэмсний хожуу таслалт, рашаан сувилалын бичиг, тэргэнцэр, таяг олгох бичиг, асран хамгаалагчийн бичгийг хурлын дараа олгоно.
- Баасан гарагийн 10.00 цагт ХЧАлдалт /групп/ цуцлагдсан тохиолдолд үйлчлүүлэгч 150.00 төгрөг, групп сунгагдсан болон шинээр орж байгаа хүмүүс 450 төгрөгийг Төрийн банкны 262100033798 тоот дансанд тушааж баримтаа ЭХМК-ийн актаа авахдаа 103 болон 110 тоотод авчирч өгөх.
- ЭХМК-ийн хурлаар орсон картыг ЭХМК-ийн актын хамт үйлчлүүлэгчид олгож өгнө.
- ХБИАХ бага эмч нь өдөр бүр 13А маягт бүртгэнэ.
Цагийн хуваарь
08.00-12.00
13.00-17.00