Эрүү нүүрний мэс заслын кабинет нь ахлах зэрэгтэй 1 эмч, ахлах зэрэгтэй 1 сувилагчтайгаар ажилладаг. Үзлэгийн цагийг хөтөч сувилагчаас биеэр болон утсаар авч болно.
| Гариг | Цаг | Тайлбар |
|
Даваа-Баасан
|
08-09 | Цэвэр, бохир боолт хийнэ |
| 09-12 | Үзлэг | |
| 12-13 | Үдийн цай | |
| 13-16 | Үзлэг |
Доорх тусламж үйлчилгээг үзүүлнэ:
- Хүндрэлтэй саатсан агт араа шүд авах
- Үрэвссэн болон суларсан шүд авах
- Шүдний гаралтай буглаа, нэвчээс нээх
- Шүдний бус гаралтай идээт үрэвсэл болох хатиг буглаа нээх
- Хоргүй хавдар авах
- Сурвалжийн уйланхайг авч, оройг тайрах
- Эрүүний хугарал бэхлэж чиг тавих
- Шарханд анхдагч ба хоёрдогч цэгцлэлт хийх
- Яаралтай болон төлөвлөгөөт мэс заслыг хийж байна.