“Судлаач эмч-2019” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

    “Судлаач эмч-2019” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 13 судлаач эмч судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүллээ.

     Эмнэл зүйн чиглэлийн “Шилдэг судлаач” эмчээр “Эмнэлзүйн тохиолдол-Жуллейн барре хам шинж бүхий өвчтөнд сийвэн шүүж солих эмчилгээг иммуноглобулин эмчилгээтэй хавсруулан хэрэглэсэн тохиолдол” сэдэвт судалгаагаар БОЭТ-ийн цусны төвийн эрхлэгч С.Дэлгэржаргал шалгарлаа.

        “Дорнод аймгийн шинээр оношлогдсон чихрийн шижинтэй өвчтөнүүдийн дунд архины бус шалтгаантай элэг өөхлөх өвчнийг илрүүлсэн нь” сэдэвт судалгаагаар амбулаторийн тасгийн эрхлэгч Д.Цэцэгмаа “Дэд” байр эзэллээ.

     Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн “Шилдэг судлаач” эмчээр “Дорнод аймагт эпилепси өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн амьдралын чанарыг үнэлсэн нь”  сэдэвт судалгаагаар БОЭТ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч М.Жигжидсүрэн шалгарлаа.              “Дорнод аймгийн Баяндун сумын төвийн айл өрхийн ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт судалгаагаар Баяндун сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Сэргэлэнбаатар “Дэд” байр эзэллээ.

        “Диализ эмчилгээний явцад үүссэн хүндрэлийг судалсан нь” сэдэвт судалгаагаар БОЭТ-ийн дотрын тасгийн  зөвлөх  Ё.Оюунцэцэг “Тусгай” байр эзэлсэн.

Судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүлсэн нийт эмч нартаа талархал илэрхийлж цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.