Өнөөдөр буюу 3 сарын 20-нд “Дэлхийн Амны Хөндийн Өдөр (World Oral Health Day)” тохиож байна.

2026 оны энэ өдрийг Дэлхийн Шүдний Холбооноос (FDI) “Эрүүл шүд-Аз жаргалтай амьдрал” уриан дор дэлхий нийтээрээ амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдлыг таниулах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж тэмдэглэж байна.
Монгол Улс дахь амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлын товч судалгаагаар:
• Хүүхдийн өвчлөл: 2-12 насны хүүхдүүдийн 80-96% нь шүдний цооролтой. Энэ нь дэлхийн дунджаас хэт өндөр үзүүлэлт юм.
• Нийт хүн ам: Насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь шүдний цоорол, буйлны үрэвсэл болон шүдний тулгуур эдийн эмгэгтэй байна.
• Шүдний өвчлөлийн шалтгаан: Чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ, шүд угаах буруу дадал (иргэдийн ердөө 30% нь шүдээ тогтмол зөв угаадаг).
Төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ:
• “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөр (2024-2027): Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог эрчимжүүлж байна.
• Эрт илрүүлэг: 0-18 насны хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулж, шүдний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 6 шүд үнэ төлбөргүй эмчилж байна.
Visit Us On Facebook