Сургалт, эрдэм шинжилгээний ажилууд

“Судалгааны арга зүй-4”

          БОЭТ-ийн Эрдэм шинжилгээний баг 2019 оны 2 сарын 15-ны өдөр “Судлаач эмч-2019” эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлж буй эмч, сувилагч нарт судалгааны арга зүйн чиглэл, мэдээллийг өгөх “Судалгааны арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.…

Гурав дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа

           БОЭТ-ийн Сувилахуйн албанаас “Миний олж авсан мэдлэгийг  сувилахуйн тусламж үйлчилгээнд ашиглах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа сургалтын 3 дахь удаагийн челленжэд дуудагдсан  Ариутгалын тасгийн ахлах сувилагч  Г.Гандолгор нь “Ариутгал халдваргүйтгэлийн үндсэн ойлголт” сэдвээр сургалт хийлээ.            Уг сургалтаар…

“Мэдрэл судлалын Монголын сэтгүүл”-д БОЭТ-ийн Мэдрэлийн эмч, Анагаах ухааны магистер Ч.Гэрлээгийн судалгааны ажил хэвлэгдлээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдрэлийн тасгийн эмч, Анагаах ухааны магистер Ч.Гэрлээ “Дорнод аймгийн эмнэлгийн ажилчдын дунд нойрны чанар болон амьдралын чанарыг үнэлсэн нь” сэдвээр судалгааны ажилаа амжилттай хийж хэвлүүллээ. Судалгааны материалын хураангуйг энд дарж үзнэ үү

Докторантурын сургалтад суралцахаар Х.Ууганцэцэг эмч Тайвань улсыг зорилоо

Гадаад харилцаа сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, НЭМ ухааны магистр Х.Ууганцэцэг нь 2019 онд Тайваны Азийн их сургуульд эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр докторантурын сургалтад суралцахаар болсон нь эмч нарын сурч хөгжих манлайллыг бий болгож байна.

“Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг”-ийн 2018 оны шилдэг эмчээр төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат шалгарлаа

Аливаа улс орны түүнчлэн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг голлон илтгэдэг чухал үзүүлэлт болох эхийн эндэгдэлгүй ажилласан нь бидний гол амжилт байсан төдийгүй сүүлийн 6 жил энэхүү амжилтыг тогтвортой байлгаж эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа нь төрөх эмэгтэйчүүдийн тасгийн хамт олны…

Тайлангийн хурлаа зохион байгууллаа

Бид хэрэглэгчээ дээдэлсэн , өндөр чадавхитай эмнэлэг болох алсын хараатай, Хэрэглэгч үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын харилцаан дахь хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг сайжруулья уриан дор 2018 онд ажиллалаа. Энэ онд 8 алба, 22 тасгийн зохион байгуулалттайгаар 509 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явууллаа. Бид хамтдаа…

Олон улсын Сайбер их сургуульд 2 эмч магистерын зэргээ амжилттай хамгааллаа

АШУҮИС-ийн Олон улсын Сайбер их сургуульд 2 жилийн хугацаанд суралцан “ Дорнод аймаг дахь цусны донорын цус багадалтын илрүүлэг судалгаа” сэдвээр Цусны салбар төвийн эрхлэгч эмч С. Дэлгэржаргал, “ Түгжрэлийн мэс заслын дараах тромбын хүндрэлд ривироксабан хэрэглэсэн үр дүн” сэдвээр…

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

      “Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашдын чиг хандлага ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018.9.28-нд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Тус хуралд АНУ, Япон, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнүүд, АШУҮИС-ийн эрдэмтэн доктор,…

П.Баярмаа эмч сургалт зохион байгууллаа

Энэ долоо хоногийн эмч мэргэжилтнүүдийн харьцаа хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сэдэвчилсэн сургалтыг Хүүхдийн тасгийн эрхлэгч П.Баярмаа “Өвчтөн эмч хоёрын харилцаа холбоо” сэдвээр амжилттай зохион байгууллаа. Дараагийн уриалга /challenge/-д Нүүр ам судлалын эмч Мөнхгэрэл дуудагдлаа. Өөрчлөлтийг өөрөөсөө. Сургалтын материалыг энд дарж үзнэ…

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн эрт үеийн тусламжийг сайжруулах эрчимжүүлсэн сургалт хийгдлээ

         Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг, ЭМГ, МГБССН-ийн Дорнод аймаг дах салбарын дэмжлэгтэйгээр  анхан шатны эмнэлгүүдийн эх барихуйн тусламж,  нярайн эрт үеийн тусламжийг сайжруулах эрчимжүүлсэн 2 өдрийн сургалтыг 6 сарын 08-наас 6 сарын 09-ний өдрүүдэд…